Өнгөрсөн баасан гарагт АН-ын Гүйцэтгэх зөвлөл МАН-ыг засгийн газраас гарахыг шаардсан нь энэ долоо хоногийн улс төрийн тогоонд өрнөсөн хамгийн дуулиант сэдвүүдийн нэг байлаа. АН-ын зүгээс энэхүү шаардлагаа даваа гарагт МАН-д дахин хүргүүлэх юм байна.
Энэ шийдвэр гарахын өмнөхөн буюу мөн л баасан гарагт МАН-ын зүгээс хамтарсан засгийн газрын гэрээг зөрчлөө, муу ажилласан гэх АН-ын шүүмжлэлд албан ёсоор хариу өгсөн. Уг хариултдаа МАН гэрээний зүйл заалт бүрийг хэлэлцэн хариу өгсөн бөгөөд гэрээ гэх ерөнхий нэрээр халхавчлан хамтрагчаа шүүмжлэхгүй байхыг сануулсан юм. Гэвч хэдхэн цагийн дараа МАН энэ хариултдаа бүр хүчтэй цохилт авлаа.
АН шаардсан учраас МАН хүссэн хүсээгүй засгийн газраас гарахаас өөр сонголт үлдсэнгүй. МАН засгийн газраас гарна гэдгээ ч ирэх долоо хоногт мэдээлэхээр болсон байна лээ.
АН-ын зүгээс гэрээний биелэлт муу гэхээсээ илүү МАН-ыг өөрсдийг нь хэт их шүүмжилсэнд дургүйлхэж байгаа хэмээн эх сурвалж хэлж байна. Гэтэл МАН-ыг эрх баригч байх үед АН 8 жил хамтран ажилласан түүх бий. Энэ хугацаанд АН ч МАН-ыг ихээхэн шүүмжилдэг байсан. Бүр МАН-ын Засгийн газрыг огцруулахаар хэд хэдэн удаа УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж байсан. Тэглээ гээд МАН АН-ыг засгаас хөөж байгаагүй юм.
Урьж авчирчихаад хөөж явуулах АН-ын шийдвэрийг монгол хүний ёсонд байхгүй увайгүй үйлдэл хэмээн үзэх хүмүүс олон байна. Түүнчлэн энэхүү шийдвэр нь АН-ын нэр хүндийг навс унагаалаа хэмээн шүүмжилж байна. Ялангуяа АН-ын 4 жилд хамгийн олон удаа сайдуудаа сольсон нам боллоо гэцгээж байна.
АН МАН-ыг хөөж, дахин зургаан сайдыг солихоор болсон тухай нийгмийн сүлжээнд хамгийн олон тархсан жиргээчдийн байр суурийг хүргэе.
Сэтгэгдэл (41)