Дэлхийн оюутны зуны универсиад наадмын гимнастикийн тэмцээн эхэллээ. Энэ удаагийн наадмын спортын гимнастикийн төрөлд манай улсаас 4 тамирчин өрсөлдөж байна.
Универсиад наадмын спортын гимнастикийн тэмцээн өнөөдөр Гванжугийн эмэгтэйчүүдийн их сургуулийн Гимнасиум цэнгэлдэхэд эхэллээ. Энэ тэмцээнд манай улсаас 2010 оны залуучуудын анхдугаар олимийн аварга, ОУХМ Г.Эрдэнэболд тэргүүтэй 4 тамирчин шигшээ багийн дасгалжуулагч Ц.Алтантөгсийн удирдлага доор оролцож байна. Өнөөдөр спортын гимнастикийн чөлөөт төрөл, бариултай морь, цагаригт дүүжин гэсэн төрлөөр багийн тэмцээн явагдаж байна. Маргааш савлуур, харайлт, турник гэсэн өтрөлд багийн тэмцээн болно. Харин энэ сарын 6-ны өдөр ганцаарчилсан ангиллын хэрэглэлтэй төрлийн финалууд явагдаж спортын гимнастикийн тэмцээн өндөрлөнө.
Универсиад наадмын спортын гимнастикийн төрөлд өрсөлдөж байгаа Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулая.
ОУХМ Г.Эрдэнэболд
СМ П.Отгонбат
СМ А.Энхтулга
СМ Ж.Номундалай гэсэн тамирчид өрсөлдөж байна. Универсиад наадмын спортын гимнастикийн тэмцээнд 43 орны 170 гаруй тамирчин өрсөлдөж байна.