2015 оны 7-р сарын 3-ны өдөр "Чингис Хаан" Гран при тэмцээн буянт ухаа спорт цогцолборт эхэлсэн билээ.
Манай жүдочидоос Эмэгтэй: -48кг, -52кг, -57кг Эрэгтэй: -60кг, -66кг тус тус барилдсан бөгөөд манай тамирчид оролцсон жин болгондоо амжилттай барилдаж алт, мөнгө, хүрэл медалуудыг хүртээд байсан.
“Рио-2016” олимпийн эрхийн оноо олгох "Чингис хаан" Гран при тэмцээний хоёр дахь өдрийн барилдааны дараагаар манай жүдочид 4 алт, 3 мөнгө, 8 хүрэл медаль хүртсэн амжилтаар, багаараа тэргүүлж байна.
Г.Үжин