Төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний их баяр наадмын ёслолын ажиллагаа, бөхийн барилдаан үзэх тасалбарыг энэ сарын 6-наас эхлэн худалдаалж эхэлнэ.
Мөн шагийн билет, иргэдийн ачааллыг хэрхэн зохицуулах талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ажлын хэсгийн дарга М.Отгонбаяр “Наадмын тасалбар авах гэсэн иргэд жил бүр хонон өнжин дугаарлаж, багагүй чирэгдэл учруулдаг. Энэхүү асуудлыг шийдвэрлэх үүднээс нэг хүнд дөрвөн ширхэгээс илүү тасалбар худалдаалахгүй байх шийдвэр гаргасан. Саравчтай хэсэгт суух тасалбар 24 мянган төгрөг, наран талдаа суух суудлын тасалбар 16 мянган төгрөг” гэсэн хэмээн Наадмын комиссоос мэдээллээ.