Дэлхийн оюутны зуны Универсиад наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө Yeomju Bitgoeul Gymnasium цэнгэлдэхэд үргэлжилж байна.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 63, 70 кг, эрэгтэйчүүдийн 81,90 кг-ийн жингийн барилдаанууд болж байгаа юм. Өнөөдөр тэмцээний тататмид Монгол улсаас эмэгтэйчүүдээс спортын мастер Б.Ганхайч 63 кг-д, Спортын мастер Н.Ундрахзаяа 70 кг-д, эрэгтэйч жүдочдоос Спортын мастер Б.Гаажадамба 73, Спортын дэд мастер Б.Билгүүн 90 кг-ийн жинд тус тус зодоглож байна.
Энэ удаагийн баг тамирчдын дасгалжуулагчаар МУГТ Г.Энхбаяр, ОУХМ О.Болд-Эрдэнэ, н.Дорждагва нар ажиллаж байгаа юм. Дэлхийн аварга, МУГТ М.Уранцэцэг нөгөөдөр барилдах бол самбо бөхийн дэлхийн аварга, "Чингис хаан-2015" гран при тэмцээний аварга ОУХМ Д.Сумъяа маргааш зодоглох юм.
А.Алт