2015.7.6, Даваа гараг / Билгийн тооллын: 20
Зуны дунд хар морь сар
Чөдөр одтой, харагчин хонь өдөр
Аргын тооллын: 2015.7.6, Даваа гараг
Наран ургах шингэх: 05.09-20.51
Үс засуулбал: Өлсөж ундаасна
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.