Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
08:30 цагт Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн Хангарьд ордны 14 давхарт болно.Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлууд, өмнөх шуурхай дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулна.
10:00 цагт Зэвсэгт хүчний жанжин штабт Афганистан улсад үүрэг гүйцэтгэсэн Монгол улсын зэвсэгт хүчний цэргийн багийн бие бүрэлдэхүүнд төрийн одон медаль, салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно. Арга хэмжээнд УИХ, ЗГ-ын гишүүн батлан хамгаалахын сайд Ц.Цолмон ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Даваа болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, тэдний ар гэрийн төлөөлөл оролцоно.
10:30 цагт Үндэсний их баяр наадмын худалдаа үйлчилгээний талаар нэгдсэн мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал Хангарьд ордоны 14 давхарт болно.
11:00 цагт Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 144 айлын орон сууцны барилгын нээлт болно. Нээлтийн ёслолд НИТХ-ын дарга Д.Баттулга, НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нар оролцож, дахин төлөвлөлтөд хамрагдаж буй иргэдэд орон сууцны түлхүүр гардуулна. Хаяг: БЗД-ийн 8-р хороо, Улаанхуарангийн эцсийн автобусны буудлаас зүүн хойш 150 м6
12:00 цагт Нийслэлийн анхны дагуул хот Налайхын Захирагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Налайхын талбайд болно.Налайх хотын Захирагчийн бүрэн эрхийг баталгаажуулж,цаашид хот байгуулах ажлыг хэрхэн зохион байгуулж ажиллах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Ёслолын ажиллагаанд нийслэл, дүүргийн удирдлагууд оролцоно.Сэтгүүлчдийн нэгдсэн автобус Даваа гарагийн 10 цагт Хангарди ордны гаднаас явах тул түүхэн үйл явдлыг сурвалжлах хэвлэлийнхэн нэрээ өгнө үү.Өөрийн унаагаар явах нь хэлээрэй.