Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн Мисс-2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гоо бүсгүйг шалгаруулах үндэсний тэмцээн өчигдөр ялагчаа тодрууллаа. Энэ жил Монгол Улсаа төлөөлөн оролцох миссээр Н.Ану тодорсон бөгөөд тэрбээр өмнө нь “Miss Mongolia-2013” наадмын титмийн эзэн болж байсан удаатай.