“Рио-2016” XXXI олимпийн их наадмын эрхийн оноо олгох, Олон Улсын Жүдо бөхийн холбооны “Чингис хаан” Гран-При тэмцээн энэ сарын 03-наас 05-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд амжилттай болж өндөрлөсөн.
Энэ удаагийн гран при тэмцээнд 36 орны /ОХУ, Япон, Унгар, БНСУ, Узбекстан, Гүрж, АНУ, Хонгонг, Австри, Румын, Мозамбик, Герман, Чех, Канад, Казакстан, Филиппин, Иран, Швейцар, БНХАУ, Кыргызстан, Сенегал, Швед, Серб, Словен, Норвеги, Тажикистан, Люксембург, Марокко, Их Британ, Гана, Габон, Финланд, Франц, Камерун, Ангол, Норвеги/ 201 бөх /эрэгтэй 102, эмэгтэй 99/ Монголын дэвжээн дээр ур, чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Уг тэмцээнд манай улсын баг тамирчид багийн дүнгээр тэргүүлж, Япон, БНХАУ хоёр, гуравдугаар байрыг эзэлсэн байна.
Сэтгэгдэл (2)