Долоон буудлын замд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын алба хаагчийн “СЭҮ 00-23” улсын дугаартай машин урсгал сөрж, хурд хэтрүүлэн явж байгаад 12 настай охиныг дайрч, амь насыг нь хохироосон хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард гарсан билээ.
Энэхүү хэргийг үйлдсэн гэх Сэлэнгэ аймгийн цагдаагийн ажилтан Ц.Ууганбаатарыг Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд шүүж, шүүхээс түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчин хүний амь насыг хохироосон гэж үзэн дөрвөн жилийн хорих ялаар шийтгэсэн юм.
Харин тушаал өгсөн дарга С.Саранбаатарыг буруугүй хэмээн үзсэн талаар бид мэдээлж байсан билээ.
Тэгвэл 12 настай С охиныг дайрсан цагдаа С.Саранбаатарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал маргааш 10 цагт Давж заалдах шатны шүүх дээр болно. Энэ талаар бид эргэн сурвалжлах болно.
Сэтгэгдэл (3)