Монгол Улсад анх удаа бөхөд зориулсан хамгийн өндөр хөшөөг Дорнод аймгийн Сэргэлэн суманд босгожээ.
Сэргэлэн сумын үндэсний бөхийн холбооны санаачилгаар Даншигийн аварга Омбойн Дугарын төрсөн нутагт түүний гэрэлт хөшөөг босгосон байна.
Тус хөшөө нь 4.5 метр, суурьтайгаа 6.5 метр өндөр бөгөөд Дугар аварга дэвж буй дүрслэлтэй аж.
Дорнод аймгийн Сэргэлэн сумын иргэд 2009 онд Гэрэлт хөшөөг нь босгосноос хойш нутгийн залуус аймаг сумандаа амжилттай барилдаж, сүүлийн жилүүдэд аймгийн цолыг алгасгалгүй авч байгаа нь бөхийн удам сэргэж байна хэмээн бэлэгшээж байгаа аж. Хөшөөг нутгийн иргэдийн хандив тусламжаар босгосон байна.
Сэтгэгдэл (3)