МАН-ын удирдах зөвлөл үдээш хойш хуралдаж Засгийн газраас гарах эсэх асуудлаар шийдвэр гаргажээ.
Ингээд МАН-ыг Засгаас гаргах эсэхийг Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл бус Ерөнхий сайд өөрөө гаргах ёстой гэж үзсэн байна.
Мөн засагт хамтрахдаа байгуулсан гэрээг зөвхөн АН бус МАН ч дүгнэх эрхтэй. Тиймээс уг гэрээнд дүн шинжилгээ хийгээд Засгийн газраас гарах шийдвэрийг гаргажээ.
МАН-ын дарга М.Энхболд энэ талаар “ Би Ерөнхий сайдтай уулзаж, МАН Засгаас гарах болсон талаар дуулгасан” гэв.
МАН-ыг Засгийн газраас гарахыг Ерөнхий сайд эцсийн байдлаар шийдвэрлэх юм байна.
24 tsag.mn Т. Хулан
Сэтгэгдэл (13)