Дэлхийн оюутны зуны Универсиад XXVIII наадам БНСУ-ын Гванжу хотод үргэлжилж байна.
Манай тамирчдаас жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан ОУХМ Д.Сумъяа Хорватын А.Бекичийг ялснаар алтан медалийн эзэн болов.
Д.Сумъяа БНСУ, АНУ, Францын бөхчүүдийг ялж, хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон билээ. Улмаар зооны аваргын төлөө Японы бөх Ямамото Анзуг торгуулиар ялж, Хорватын бөх Андреа Бекичтэй барилдахаар шалгараад байсан. Шигшээ барилдаан өчигдөр Улаанбаатарын цагаар 18.40-д эхэлж, манай бөх ялалт байгуулсан байна.
Ийнхүү "Универсиад" наадмын гурав дахь өдөр Монголын баг тамирчид нэг алт, нэг хүрэл медаль хүртлээ. Харин эрэгтэйчүүдийн 50 метрийн сонгомол гар бууны дасгалд Монголын баг хүрэл медаль хүртсэн ажилттай оролцож байгаа юм.