Өмнөговь аймгийн Даланзадгад суманд усны үнийг нэмэхээр болжээ.
Тодруулбал тус аймгийн “Гүний-Ус” компани Даланзадгад хотын хүн амыг ундны цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах үйл ажиллагааг эрхэлдэг аж.
Тус компаний удирдах зөвлөлийн гишүүдийн хуралдаанаар энэ сарын нэгнээс усны үнийг нэмэх шийдвэр гаргасан байна. Гэр хорооллын айл өрхүүд 1 литр усыг 1 төгрөгөөр худалдан авдаг байсан бол 2 төгрөгөөр худалдан авах аж.
Усны үнэ нэмэгдэх болсон шалтгааныг “Гүний-Ус” компани тайлбарлахдаа дэлгүүрийн лангуун дээр борлуулагдаж байгаа 0,33 литрийн савлагаатай усыг иргэд 350 төгрөгөөр худалдан авдаг бол ус түгээх цэг буюу крантаар иргэдэд очиж байгаа ус 1 литр нь нэг төгрөгөөр худалдаалагдаж байгаа нь усны үнэ цэнэ алдагдах нөхцөл болж, иргэд усыг хямдхан учраас хайр гамгүй хэрэглэж байна хэмээн үзэж байгаа юм байна.
Сэтгэгдэл (1)