Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
Өнөөдөр 10.30 цагаас ШӨХТГ, Шударга төрийн төлөө ТББ-тай хамтран авто машин ачих түгжих асуудлын улмаас хохирсон иргэдийн хохиролыг барагдуулж байгаа үйл явцын мэдээллийг ШӨХТГ-ын хурлын зааланд өгнө.
14:00 цагаас "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Дархан аварга А.Сүхбат, бөх судлаач Н.Зоригтбаатар нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12:30 цагаас "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Налайхад амиа алдсан иргэний ар гэрийнхэн цагдаагийн байгууллагын албан хаагчдын зохион байгуулалттай гэмт хэргийн талаар мэдээлнэ.
11.00 цагаас Хуульчдын танхимд /Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 3-р давхарт/ 2015 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтын тов зарласантай холбогдуулан хэвлэлийн бага хурлыг зохион байгуулна.
11:00 цагаас "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд “Эрүүл элэг” үндэсний арга хэмжээний өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөлөөс хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гарч байгаа гажуудлын талаар мэдээлэл хийнэ.
11:00 цагаас "Хэвлэлийн Хүрээлэнд" Монголчуудын татвар зээлийн мөнгөөр гадаадын аж үйлдвэрийн салбарыг дэмждэг дарга нарын булхайтай үйлдлийн талаар зарим холбоод, ХХК-ууд мэдээлэл хийнэ.
11:00 цагаас Онцгой байдлын ерөнхий газарт Дэлхийн Хүн Амын өдрийг Монгол Улсад тэмдэглэх гэж буйтай холбогдуулан НҮБ-ын Хүн Амын Сан, ҮСХ, ОБЕГ хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулж байна.
10:00 цагаас НМХГ-ын хурлын танхимд даргын зөвлөлийн хурлаар саун, бассейн, халуун усны газруудад хийсэн төлөвлөгөөт шалгалтын дүнгийн тухай, ахуйн хог хаягдлын тээврийн үйлчилгээ эрхэлж буй ААНБ-ын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаар нээлттэй хэлэлцэнэ.