Өнгөрсөн ням гарагт Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Голландын жуулчдад үйлчилж байсан 16-36 УНУ улсын дугаартай “Хьюндай Старекс” маркийн автомашин онхолдсон байна. Ослын улмаас 45 настай жуулчин эмэгтэй газар дээрээ нас барж, түүний нөхөр болон орчуулагч Г гэх эрэгтэй хүнд гэмтсэн гэнэ. Уг машины жолооч Ж-ыг замын нөхцөлд хурдаа тохируулаагүйгээс осол гаргасан байж болзошгүй хэмээн буруутган, шалгаж байгаа аж.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)