УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Уг хуралдаанд МАН-ын гишүүд оролцохгүй байгаа юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү нар Эрүүгийн тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй байгаагаа илэрхийлж хурлыг орхин гарлаа. Ингэснээр ирц 42.1 хувьд хүрч санал хураахад хүрэхгүй байна.
Харин УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Явах нэг нь явна л биз, хуралдаан үргэлжилнэ” гэснээр ажлын хэсгээс оруулсан саналын томъёоллоор санал хураалт үргэлжилж байгаа юм. Одоогийн байдлаар Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, С.Эрдэнэ, Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, Р.Гончигдорж нар оролцож байна.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл (4)