Сэлэнгэ аймаг Сант сумын Ивэн багийн нутаг “Дааган дэл” гэдэг газар иргэн Л (21 настай, эрэгтэй) “Орхон” голын усанд осолдсон тухай дуудлагыг энэ сарын 06-ны өдрийн 12:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Түүнчлэн нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 81 дүгээр байрны 8 дугаар давхрын 36 тоотын тагтан дээр харгалзах хүнгүй бага насны 2 хүүхэд байна гэсэн дуудлагыг энэ сарын 06-ны өдрийн 21:15 цагт хүлээн авчээ. Улмаар нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, ажиллаж, Э (8 настай, эмэгтэй), И (4 настай, эрэгтэй) нарын аюулгүй байдлыг хангаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Д.Дуулим