Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр намын дарга болон бүлгийн дарга нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй УИХ дахь нам эвслийн бүлгийн дарга нар оролцлоо. Тэрбээр улс төрд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан уг уулзалтыг зохион байгуулжээ. Тодруулбал, Засгийн газраас МАН-ыг гаргах асуудлаар Ерөнхийлөгч болон нам, бүлгийн дарга ярилцаж Засгийн газарт өөрчлөлт оруулах нь Үндсэн хуулийн үзэл баримтлалыг зөрчсөн үйлдэл гэв.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ үеэр МАН-ыг Засгаас гаргах эсэх асуудлаар тодорхой мэдээлэл өгсөнгүй. Тэрбээр намууд дотроо уг асуудлыг шийдвэрлэ. Үүний дараа би үгээ хэлнэ гэсэн юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (21)