2015.7.8, Лхагва гараг / Билгийн тооллын: 22
Зуны дунд хар морь сар
Могойг хүлэгч одтой, хөхөгчин тахиа өдөр
Аргын тооллын: 2015.7.8, Лхагва гараг
Наран ургах шингэх: 05.10-20.50
Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.