Өчигдөр Хан-Уул дүүрэгт хоёр настай хүү цонхны тагтнаас унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Өнгөрсөн сарын 16-нд ой зургаан сартай бяцхан хүү мөн тагтнаас унаж харамсалтайгаар амиа алдаж байсан. Харин энэ сар уг хэрэг дахин давтагдлаа.
Энэ мэт эцэг эх, асран хамгаалагчийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас болж бяцхан хүүхдүүд амь насаа алдах тохиолдол сүүлийн жилүүдэд өссөөр байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)