БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын бүртгэл өчигдрөөс эхэллээ. Хөдөлмөрийн гэрээгээр тус улсыг зорих иргэдийн хувьд 10 үе шат, шалгуурыг дамждаг. Эдгээр шалгуурын хамгийн эхнийх нь солонгос хэлний төвшин тогтоох шалгалт байдаг бөгөөд энэ жил 11 дэх удаагаа зохиож байгаа нь энэ юм. Энэ оны хувьд Солонгосын хүний нөөцийн газраас шалгалтын квотыг бууруулсан байна. Өөрөөр хэлбэл, энэ жил солонгос хэлний төвшин тогтоох шалгалтад 600 хүнийг л тэнцүүлэх гэнэ.
Д.Дуулим