УИХ-ын чуулганы хуралдаанаар Үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Үйлдвэрийг дэмжих тухай хуулийг батлах гэж байна.
Хамгийн гол нь төрөөс зохицуулалттай байхгүй бол хүн болгон үйлдвэр байгуулаад дампуурчих юм бол ойлгомжгүй болно” гэдгийг хэлсэн.
Харин Г.Батхүү гишүүн “Банк эрсдэлээ тооцож байж зээл олгоно. Бид импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаад нь зээл олгох, бүтээгдэхүүн нь экспортонд гарч байгааг дэмжинэ” гэв.
Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувийг эспортолж буй аж ахуйн нэгжид хөнгөлттэй зээл олгохоор тус хуулийн төсөлд тусгасан байна. Энэхүү хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Сэтгэгдэл (1)