“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнгийн эхнэр хорт хэмээх аймшигт өвчнөөр өвдсөн талаар бид мэдээлж байсан.
Хэлж ирдэггүй, хийсч ирдэг өвчин гэгч гамшигтай тэмцэж байгаа нэгэндээ сэтгэлийн дэм хайрлахаар урлагийнхан нэгджээ.
Тэд энэ сарын 10-ны 20 цагт "Crocus Event Hall"-д монголын рок, поп оддын тоглолтыг зохион байгуулахаар болсон байна.
Энэхүү тоглолтын орлогыг дуучин Т.Дэлгэрмөрөнгийн эхнэрийн эмчилгээний хандивлах аж. Тоглолтод Харанга, Чингисхаан, Камертон, Номинталст, Люмино, Хар сарнай, Нисванис, A-Sound, Lemons, Mongol Mix Project болон Зууны манлай дуучин Б.Сарантуяа, дуучин Наран, Баярцэцэг, хийлч Дээгий нар оролцож юм байна.
Сэтгэгдэл (14)