Дээрхийн гэгээнтэн XIV-р Далай лам 80 нас хүрлээ. Буддын шашин, Төвдийн соёл уламжлалыг хадгалан үлдэхийн төлөө тэмцэж буй түүнийг төвдүүд гэлтгүй монголчууд ч хайрлан, хүндэлж сургаалыг нь сонсдог. XIV-р Далай лам нь 1935 онд Төвдийн зүүн хойд хэсгийн Таксерт орших Амдо гэдэг жижиг тосгонд нэгэн тариачин гэр бүлд мэндэлжээ. Тэрбээр хайр энэрэл, ёс суртахууныг дээдэлж, хүчирхийллээс үргэлж ангид байхыг уриалдаг нэгэн юм.
О.Номин