Дэлхийн нисэх загварын чөлөөт нислэгийн ДАШТ Монгол Улсад анх удаа болж байна.
Ази тивд анх удаа болж буй нисэх загварын ДАШТ-д Япон, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, БНХАУ, Швед, Швейцарь, Герман, Франц, Итали зэрэг дэлхийн 36 орны 300 гаруй тамирчид оролцож байгаа юм. Монгол Улсад нисэх загварын спорт хөгжөөд 50 жил болж байгаа бөгөөд Монголын Нисэх загварын спортын “МАСА” нийгэмлэг байгуулагдаад 17 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Энэ удаагийн нисэх загварын ДАШТ-ий эцсийн дүн наймдугаар сарын 2-ны өдөр гарах аж.