2018 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хэсгүүдийн сугалаа өчигдөр ОХУ-ын Санкт-Петербург хотын Константиновскийн ордонд боллоо.
Европын багууд нийтдээ 9 хэсэгт хуваагдсан бөгөөд урьдчилсан шатны тэмцээн 2016 оны есдүгээр сард эхэлж, 2017 оны арваннэгдүгээр сард өндөрлөх юм. Урьдчилсан шатны сугалаанд 2014 оны дэлхийн аварга Германчууд С хэсэгт Чех, Хойд Ирланд, Норвеги, Азерхбайжан, Сан Марино улсуудтай таарлаа. Мөн А хэсэгт Нидерланд Франц болон Шведийн багууд багтсанаар ДАШТ-ий урьдчилсан шатны “үхлийн хэсэг” болж байна.
2018 оны хөлбөмбөгийн ДАШТ ОХУ-д зохион байгуулагдахаар болсон билээ.
Сугалаа:
A хэсэг: Нидерланд, Франц, Швед, Болгар, Беларусь, Люксембург
B хэсэг: Португал, Швейцарь, Унгар, Фарерын арал, Латви, Андорра
С хэсэг: Герман, Чех, Хойд Ирланд, Норвег, Азербайжан, Сан-Марино
D хэсэг: Уэльс, Австри, Серб, Ирландия, Молдав, Гүрж
E хэсэг: Румын, Дани, Польш, Монтенегро, Армен, Казахстан
F хэсэг: Англи, Словак, Шотланд, Словен, Литва, Мальт
G хэсэг: Испани, Итали, Албани, Израиль, Македон, Лихтенштейн
H хэсэг: Бельги, Босни, Грек, Эстони, Кипр
Сэтгэгдэл (2)