Өмнөговь аймгийн 84 жилийн ой, “Говь Шанх-5” говийн бүсийн баяр наадам Өмнөговь аймгийн Даланзадгад хотод өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Энэ баяр наадамд хүчит 128 бөх хүч чадал, уран мэхээ уралдуулан барилдсанаас Архангай аймгийн Хашаат сумын харъяат улсын заан Чимэдрэгзэнгийн Санжаадамба түрүүлж, Төв аймгийн Баянхангай сумын харъяат улсын заан Батзоригийн Батмөнх нар шөвгөрлөө.