Монгол орон даяар батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, Монгол цэргийн музейн үйлчилгээг олон нийтэд хүргэх, иргэн-цэргийн харилцааг хөгжүүлэх, эх оронч үзлийг дэлгэрүүлэх зорилго бүхий “Музей нүүж явна” хөтөлбөр хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрөөд байгаа билээ.
Энэ удаа Монгол цэргийн музей 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон 5,6,7,8-р дивецийн байлдааны дайчин тугны түүхийг хил дагуу байгаа хилийн цэргийн ангиуд, төмөр замын ахмадуудад сурталчлан таниулж байгаа аж.
Тодруулбал Замын-Үүд суман дахь хилийн 0108-р анги, Эрдэнэ суман дахь хилийн 0129-р анги, Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336-р ангийн байнгын бүрэлдэхүүн болон хугацаат цэргийн алба хаагчидтай уулзалт соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулж мөн Чөлөөнд байгаа бэлтгэл дэд хурандаа Т.Бат-Очир тухайн үеийн дайнд оролцож байсан монгол цэргийн дайчин чанар, үндэсний үзэл, эх оронч сэтгэлгээний талаар сэтгэгдэлээ хуваалцсан юм.
Тус ажлыг Монгол цэргийн музейн Эрдэм шинжилгээний ажилтан М.Бямбарагчаа ахлагчтай ажлын хэсэг Дорноговь аймагт хэрэгжүүлжээ.