Чех улсын Пардубице хотноо "Czech open 2015" 26 дахь Олон улсын шатрын фестиваль явагдаж байна.
G3 буюу рапид тоглолтын тэмцээнд /1700 хүртэлх/ С.Чингүүн түрүүлж төрийн дууллаа эгшиглүүллээ.
Харин G2 /2100 хүртэлх/ рапид тоглотын тэмцээнд CM Э.Баасансүрэн 4-р байрт шалгарав.
Мөн 24 цагийн Блиц тоглолтын марафон тэмцээнд ФМ С.Билгүүн 120-н тоглолтоос 109-н оноогоор шагналт 5-р байр эзэлсэн байна. Фестивалийн хүрээнд болсон "Polgar superstar chess" ДАШТэмцээний 10 хүртэлх насны ангилалд С.Чингүүн мөнгөн медаль хүртлээ.
Стандарт тоглолтын тэмцээн өнөөдөр эхлэж байгаа бөгөөд А ангилалд ФМ С.Билгүүн, В ангилалд /2400 хүртэлх/ СМ Э.Баасансүрэн, С ангилалд /2100 хүртэлх/ Спортын мастер Ц.Батсайхан, Б.Тэнгис, Ц.Ганцоож, Х.Итгэлт, С.Чингүүн нар оролцох юм.