Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын харьяат Н.Батзаяа, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат Б.Одгэрэл нар зургаа давж, Монгол Улсын харцага болсон билээ.
Тэгвэл сэлэнгэчүүд Б.Одгэрэл харцагад хүндэтгэл үзүүлэх мялаалгын наадмыг ирэх сарын хоёронд хийхээр товложээ.
Тус наадам Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд болох аж.
Сэтгэгдэл (6)