Сэтгүүлч С.Баттулгыг шүүх хурал өнөөдөр 13.30 цагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Сэтгүүлч С.Баттулга нарт холбогдох шүүх хурал энэ сарын 9-нд болох байсан ч хойшлогдсоор өнөөдөр товлосон юм. Сэтгүүлчийг эх сурвалжийн хамт цагдан хорих шийдвэрийг дүүргийн шүүхийн шүүгч гаргасан бөгөөд өнөөдрийн шүүх хуралд улсын яллагчаар Н.Мөнхжаргал, шүүгчээр С.Батжаргал нар оролцож байна.