Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
09.00-12.00 цагт МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар цалин хөлс, хөдөлмөрийн хууль болон бусад цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. МҮЭХ-ны байранд.
10:00 цагт Чойжин ламын сүм музей, Сүхбаатар дүүргийн ОБХ, СБД-ОБХ-н Гал Унтраах Аврах 34-р ангитай хамтран"ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙД ГАРСАН ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ ТАКТИКИЙН СУРГУУЛЬ" хийнэ.
10.00 цагт Засгийн газрын урилгаар айлчилж буй Ардчилал, сонгуулийн олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн даргыг СЕХ-ны дарга хүлээн авч уулзана.
11.00-12.00 цагт Дэлхийн хепатитын өдөр тохиож буйтай холбогдуулан Монгол ньюс мэдээллийн төвд ЭМСЯ, ДЭМБ, ХӨСҮТ-ийн хамтарсан хэвлэлийн бага хурал болно.
11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хэвлэлийн бага хурал болно. 2015 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны тайлан мэдээ танилцуулна.
11.00 цагт Спортын төв ордны хурлын танхимд Пауэрлифтингийн Азийн аваргаас 22 медаль хүртсэн баг тамирчид хэвлэлийн хурал хийнэ.
12:00 цагт НЗДТГ, Бүгд найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнтэй хамтран авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөрийн хүрээнд “Ил тод Улаанбаатар” академийг үүсгэн байгуулсан бөгөөд энэхүү академийн үйл ажиллагааг танилцуулах, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа Хангардь ордны 14 давхарт болно.
12:30 цагт Үндэсний мэдээллийн төвд БЗД-ийн 20-р хорооны иргэдийн төлөөлөл газрын маргааны асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.