Улсын хэмжээнд голын түвшин ихээр нэмэгдэж байхад иргэд анхаарал болгоомжгүйгээсээ болж гол усанд осолдож, амиа алдсаар байгаа. Он гарснаас хойш 12 аймгийн 35 сум,нийслэлийн дөрвөн дүүрэгт ахуйн усны 50 золгүй осол гарсан байна. Үүнээс 57 хүн нас барсан талаар албаныхан онцолжээ. Эдгээрээс 19 нь бага насны хүүхэд байжээ. Наадмаас хойш л гэхэд зургаан хүүхэд голын усанд живж амиа алджээ. Усанд живсэн иргэдийн 90 орчим хувь нь эрчүүд байгаа аж.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)