Баянхонгор аймгийн Жаргалант сумын Өлзийт өндөр багийн малчин Р.Цолмонгийнх төөрсөн илийг /Бугын төл/ дасгаж, өсгөж байгаа талаарх мэдээлэл “Жаргалант Байдраг гол бидний нутаг” фэйсбүүк хуудаснаа нийтлэгджээ. Сар гаруйн өмнө тэд илийг олж, тэжээж эхэлсэн байна.
Малчин Р.Цолмонгийн гэргийг О.Байгалмаа гэх бөгөөд илий түүнээс огт салдаггүй гэнэ.
Хөдөөгийн малчдын ажил мундахгүй их болохоор хаа явсан газарт байнга дагадаг бяцхан амьтнаа О.Байгальмаа саалиндаа гарахдаа ногтолж уяад гэртээ үлдээдэг аж.
Сайхан сэтгэлт малчин айлын нэг гишүүн болж торниж буй энэ амьтан туйлын “ховдог” аж. Өдөрт дөрвөн удаа сүү уух бөгөөд нэг удаа хооллохдоо нэг литр сүү уудаг байна. Араатан амьтан, байгалийн хатуу ширүүн уур амьсгалаас сайхан сэтгэлт хүмүүсийн буянаар аврагдаж чадсан өнчин амьтан удахгүй өсч томроод өтгөн ойгоо зорих буй за.
Сэтгэгдэл (4)