“Ноёд” группээс гаргасан мэдүүлгийг сайтдаа байрлуулсныхаа төлөө шүүхэд дуудагдан өдгөө эх сурвалжийн хамтаар цагдан хоригдоод байгаа сэтгүүлч С.Баттулга нарт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр эхэлсэн. Шүүх хурал өнөөдөр ч мөн үргэлжилж байна. Тэгвэл дөнгөж сая завсарласан талаар эх сурвалж мэдээллээ.
Өчигдөр шүүх хурлын үеэр шүүгдэгчид мэдүүлэг өгсөн. Энэ үеэр сэтгүүлч С.Баттулга гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, “Миний хувьд сэтгүүлзүйн салбарт 17 жил ажилласан. Ер нь сэтгүүлчид аливаа зүйлийг бичихдээ баримт нотолгоог нэн тэргүүнд авч үздэг. Надад С.Билэгт гэх хүнтэй холбоотой мэдээлэл олон ирж байсан ч тодорхой нотлох баримтгүй учраас буцаасаар ирсэн. Харин Г.Буяндорж тодорхой нотлох баримттайгаар хандсан. Тиймээс нотлох баримт дээр үндэслэн нийтлэлээ бичсэн. Миний хувьд С.Билэгт гэх хүнтэй ямар нэг ашиг сонирхлын зөрчилтэй зүйл байхгүй. Би сэтгүүлчийн үүргээ биелүүлснийхээ төлөө яллагдаж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй байна” гэсэн юм.
Д.Дуулим
Сэтгэгдэл (3)