Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал эдгээр өдрүүдэд эх орондоо хүрэлцэн ирээд байна. Тэрбээр МУ-ын хөдөлмөрийн баатар цолондоо хүндэтгэл үзүүлж, бэсрэг наадам хийхээр эх орондоо ирсэн юм.
Тэгвэл Хөдөлмөрийн баатар цолонд хүндэтгэл үзүүлэх наадам Төв аймагт эхэллээ. Наадмаар хоёр насны морьдын уралдаан болох бөгөөд хүчит 128 бөх барилдах юм байна. Түүнчлэн наадмын үеэр Их аваргын гэргий Саёоко Вадагийн санаачилгаар Төв аймгийн эрүүл мэндийн салбарт бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин гардуулан өгөх аж.
Мэргэжлийн сумо бөхийн энэ цаг үеийн хамгийн амжилттай аваргуудын нэг Хакухо М.Даваажаргал Мэргэжлийн сүмо бөхийн дээд амжилт, хамгийн олон түрүүг эзэмшигч нэгэн юм. Тэрбээр энэ долдугаар сарын Нагоя башёд түрүүлж 35 дахь удаагаа Японы эзэн хааны цомыг өргөсөн билээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (8)