Монгол Улсад анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхэн үйл явдалд зориулсан олон улсын хүндэтгэлийн хуралдаан "Шангри Ла" зочид буудалд болж байгаа билээ.
Хүндэтгэлийн хуралдааныг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн бол Монгол Улсад анхны ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Монгол Улсын ардчиллын 25 жилийн ойн ололт, амжилт, сургамж" сэдвээр илтгэл тавьсан юм. Одоо хүндэтгэлийн хуралдаан түр завсарлаад байна.