Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан маргааш болно. Хуралдаанаар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл болон Улаанбаатар хотын төвлөрсөн у с хангамжийн усны эх үүсвэрүүдийн тэжээлийн гадаад дотоод мужийн хамгаалалтын бүсийн тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.