Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтсээс алба хаагчдын ажиллах нөхцөл, цэвэр орчинг бүрдүүлэх зорилгоор өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан цагдаагийн хэлтсийн гаднах талбайд ногоон орчинг бүрдүүлж, цэцэрлэгжүүлэн, цардмал талбайг бий болгожээ. Мөн хүлээлгийн танхимыг бүрэн тохижуулж, тохь тухтай орчныг бүрдүүлсэн нь тус хэлтсээр үйлчлүүлж байгаа иргэдийн талархлыг хүлээж байна.
Үүний үр дүнд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас зохион байгуулж буй болзолт уралдаанд “Тохижилт сайтай, цэмцгэр байгууллага”-аар шалгарчээ.
Сэтгэгдэл (1)