Улиастайн замд 15 настай явган зорчигч М-ийг мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан билээ.
Баянзүрх дүүргийн замын цагдаагийн тасгийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, жолооч Ө болохыг тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Ер нь жолооч нарт зам тээврийн хэрэг, осол гаргасан тохиолдолд сандарч, балмагдан хэргийн газрыг орхихгүй байж, осолд орсон хүнд анхны тусламж үзүүлэх шаардлагатай бөгөөд хэргийн газрыг орхин явснаар өөрт хүлээлгэх хариуцлагаа улам хүндрүүлдэг гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна.
Сэтгэгдэл (1)