Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд цахим системийг автобуснуудад нэвтрүүлээд байгаа. Өчигдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн цахим системийн явцын талаарх мэдээллийг нийслэлээс өгөхөөр болжээ.
Нийтийн тээврийн автобуснууд зорчигчдоо урд хаалгаараа оруулж, цахим карттай иргэд ухаалаг машинд уншуулж орно. Харин картгүй иргэд бэлэн мөнгөний хайрцагт мөнгөө хийх байдлаар үйлчлүүлж эхэлсэн.
Цахим систем хэрэгжээд хоёр хоносон учраас ажлын хэсгийнхэн явцын талаар өнөөдөр мэдээлэл өгөхөөр болжээ. Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газрын А зааланд цахим системийн явцын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх гэж байна.
Сэтгэгдэл (5)