“Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай саяхан Улсын дээд шүүхээс бүртгэлийн гэрчилгээгээ авсан талаараа өнөөдөр албан ёсоор мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Эрх барьж байгаа хоёр нам нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй асуудлыг шийдэж чадахгүй байна. Ард түмэн 25 жил цөхөртлөө хүлээлээ. Тиймээс шинэ намд халаагаа өгөх цаг болсон" гэв.
Мөн "Ард түмнээ хайрлая" нам ирэх 2016 оны сонгуульд өрсөлдөнө. Л.Гүндалай өөрөө Орхон аймгаас УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэв.
Одоогоор Л.Гүндалайгийн намд 1388 гишүүн элссэн байна.
Сэтгэгдэл (11)