2015.7.31, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 15
ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНЬ САР
ЯРУУ ЭГШИГТ ОДТОЙ, ШАР БИЧ ӨДӨР
Аргын тооллын: 2015.7.31, Баасан гараг
Наран ургах шингэх: 05.33-20.27
Үс засуулбал: Өлзийтэй сайн
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.