Малчид, ард иргэдийн анхааралд:
Ихэнх нутгаар борооших тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2015 оны 07 дугаар сарын 31-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн нутгийн хойд хэсэг, Төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн ихэнх хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. 23-25 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 15 градус дулаан, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.