Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод Засгийн газрын зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлаар тогтоолын төслөө өргөн мэдүүлэхээр болжээ.
АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс зургадугаар сард МАН-тай Засгийн газарт хамтран ажиллах гэрээгээ цуцлах шийдвэр гаргасан.
Энэ дагуу Ерөнхий сайд Ч.Сайханбилэг кабинетынхаа бүрэлдэхүүнд багтсан МАН-ын зургаан сайд, долоон дэд сайдыг чөлөөлөх тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцүүлэх гэж байна. Ерөнхий сайд уг тогтоолын төслөө өнөөдөр 13.00 цагт өргөн мэдүүлнэ гэж байсан боловч 16.00 цаг хүртэл хойшилжээ.
Сэтгэгдэл (6)