Ихэнх нутгаар борооших тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.
Ус цаг уурын орчны хүрээлэнгээс өгсөн мэдээллээр өнөө маргаашдаа төв болон зүүн зүгийн нутгаар бороо орж, сэрүүснэ. Улаанбаатар хотод ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо орно. Иймээс иргэдийг үер, усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.
Өнөөдрийн 21 хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн нутгийн хойд хэсэг, Төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн ихэнх хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод үргэлжилсэн ширүүн бороотой байхыг анхааруулж байна.