Оюутан цагдаа нар болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс хамтран Цус сэлбэлт судлалын үндэсний төвд “1=3” цусаа бэлэглэх нэг өдрийн аян зохион байгууллаа.
Нэг хүний бэлэглэсэн цус гурван хүний амь насыг аварна гэсэн зорилгоор залуус тус аянд нэгджээ.
Манай улсын хувьд цус, цусан бүтээгдэхүүний нөөц тийм ч хангалттай бус байгаа учир "Оюутан Цагдаа" нар жил бүр цусаа бэлэглэх аяныг зохион байгуулж байхаар санаа нэгджээ.