“Prosound” студийн захирал, дуучин Ж.Алтанцэцэг Эх үрсийн баярыг тохиолдуулан “Ногоон орчин-бидний ирээдүй” тоглолтоо ирэх сарын 1-нд Хүүхдийн ордонд хийхээр болсон байна. Тэрбээр өнгөрсөн жил “Хүүхдийн төлөө за гэж хэлцгээе” уриан дор “Хүүхэд насны дурсамж” тоглолтоо хийн орлогоороо ЭНЭШТ-д амьсгалын аппарат авч өгсөн. Харин энэ жилийн тоглолтын орлогоо хүүхэд багачуудад зориулсан сувилал байгуулахад зориулах юм байна. Мөн энэхүү сайн үйлсийн төлөө нэгдэх хэн бүхэнд боломж нээлттэй байгааг дуулгасан юм. “Ногоон орчин-бидний ирээдүй” дууны клпэнд түүний бяцхан охин болон Монголын хүүхдийн ордны авъяаслаг сурагчид тоглосон аж.
“Нарны хаан хүүхэд” дууны шүлгийг зохиосон Э.Хүрэлбаатар яруу найрагч энэ дууны үгийг мөн зохиосон байна. Ирэх намар тэрбээр өөрийн гурав дахь бие даасан тоглолтоо хийх бөгөөд шинэ цомгийн ажил нь хэдийнээ эхэлжээ.