Эрчим хүчний сайд Д.Зоригт Говьсүмбэр аймагт ажиллахдаа Багануур, зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ХК –ний Чойр дахь салбарын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр Цахилгаан дамжуулах Чойр дэд станцаар орж өвөлжилтийн бэлэн байдал, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний байдалтай танилцлаа. Чойр дэд станц нь Багануур дэд станцаас 220 кв-ын нэг хэлхээт 178 км агаарын шугамаар 1984 онд холбогдож, төвийн эрчим хүчний нэгдсэн системд нийлсэн байна. Сүүлийн жилүүдэд говийн бүсүүдэд уул уурхайн үйлдвэрлэл эрчимжсэнээр цахилгаан эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэж, тус дэд станцын ачаалал чинээндээ тулчихаад байгаа юм байна. Иймд энд дахин 220 кв-ын агаарын шугам татаж, дэд станцын хүчин чадлыг дарга Ц.Баярбаатар хэлж байлаа.